Соёлын дархлаа…Хэрхэн энэ сэдэв яригдаж эхэлсэн тухай…
Саяхан даа саяхан, тун саяхан. Макетны хэрүүл өрнөж байхад би хичээл дээрээ сууж байлаа. Гурил, укроп ярисан улс хажуугаар инээлдэн өнгөрч, интерьерийн ангийнхан маань энэ макетаа нүүр рүүгээ шидүүлхээсээ өмнө зугтаж амжсан болов уу? ч гэж ярихыг сонссон үе. Улаанбаатар хотыг чимсэн хэдэн түүхэн дурсгалт барилгуудаа нураахаас өмнө Хүрэлсүх дарга байн байн бараг залхтал телевизээр гараад байлаа. Макет хийх гээд гурил илдэж байсан би хальт чихээ тавитал Драмын театр гарч байв. Сувд гуай тэнд энэ драмын театрын тухай ярингаа, бэлтгэл сургуулилт хийх олигтой заал байхгүй талаар дурьдана. Соёлын довтолгоон гэдэг шиг муухан төр засагтай улс юм чинь одоо яахав ДОВТОЛ гэдэг үгээрээ шууд л дайраад өнөөх музей, театрыг нурааж ахин барина гэсэн лүндэн буулгасан гэв ээ…
Хүмүүс хоёр гурван хэсэгт хуваагдан. Хэрэлдэнэ, уралдана бараг л нураа гэсэн болгоныг чи муу Хятад /БНХАУ-г ч бас хөөрхөн хавчуулах юм даа/ гээд хараах юм, тэгээд тэнгэр заяат монгол хуруугаа гаргах юм. Нураа л гэх юм, хэрэггүй л гэх юм. Би аль талд орхоо мэдэхгүй мунгинаж яваад нэг зүйл толгойд зурс хийхийг хальтхан харав. Эцсийн эцэст нураахаасаа өмнө, ер нь нурхаас нь өмнө, энэ бол соёл. Соёл. Яагаав дээ, ойрхон жишээ гэвэл саяхан Нотр Дам Дэ Пари шатаад монголчууд маань хөөрхөн хуваалцаал очиж үзхээс өмнө шатчихлаа, нурчихлаа, хайран юм…гээд байцгаасан даа…
БИДНИЙ СОХОР амьдрал
Нотр Дам Дэ Пари шатсан. Гэхдээ ядаж яаж засаж сэргээхээ мэддэг улстайд нь би баярладаг. Үндэсний соёлын баялагаа ухаарч хамгаалдаг улсын засагтай, мөн ИРГЭД-тэй. Иргэд минь Нотр Дам Дэ Пари-г шатахад үзээгүй “ одоо хэдэн жил засварт орох бол доо” гэж халаглачихсан мөртлөө эцсийн эцэст Драм болон Дуурь бүжгийн эрдмийн театр руугаа шагайж байсан уу? гэдэг тун асуудалтай.
Асуудлын гол ер нь ТӨР ЗАСАГТАА бас байгаа юм бишээ
Асуудал руу өнгийн орхоос өмнө би жоохон уцаараа шивнэ. Автобусанд баярлалаа ч байхгүй босгож суудаг хөгшчүүлээс эхлэмээр байна. Тэд төр засгийн тоглоом болж дуусхаас өмнө яагаад залуучуудад дургүй болсныг би асуулаа. Саяхан даа саяхан, тун саяхан Миеэ ахын хаалгыг эвдэх торгон мөчөөс өмнө найзтайгаа дэлгүүрээс хөөгдсөн юм. Дадлага хийж байсан мань хоёр өлссөн дөө ойрхон дэлгүүр орж гол зогоох гэтэл худалдагч эгч “Би та нарын үед та нарын төлөө жагсаж явсан, гэтэл та нар хоол эргүүлэх гэж” … Нам хоорондын сөргөөлдөөнд алтан цаг, утсан улаан амиа 7 сарын 1 шиг самуун болж алдсан бол хэн хариуцах талаар би дурьдаад ч хэрэггүй биз. Иргэд бид дархлаагүй болсон.
ХЭН ВИРУС, ХЭН АНТИБИОТИК, МИНИЙ ДАРХЛАА…
Вирус эсэргүүцэгч”үгүй” хүн бодвол хурдан “дээш” явах биз. Бид өөрөө өөрсдийнхөө вирус нь болсон энэхэн цаг үед, дархлааны систем маань яг л 10–20 компьютер руу орж гарсан флаш шиг яваа биз.
ЗАЛУУСАА БООСОН НИЙГЭМ
Хөгшдөөсөө үг сонсох нь байгалийн жам хэдий ч цаг үе маань өөрчлөгдөж буйг бас мэдрэхгүй бол болхоо байжээ. Хөгшид маань урд нь 100 хувь итгэл төгс хариулдаг байсан ч одоо төөрөгдөлд орж муусайн хэдэн вирус МАЛ-вэрнүүдийн цаг талбай гарзадсан жагсаал цуглаанд явна. Явахгүй гэсэн залуучууд руу муу “ХУ***” /БНХАУ-аа доромжилсоор л/ … Та нар бидний төлөө тэмцсэнгүй гэж гомдлож байхдаа, бидэнд заасан эрдмээ бас бодох хэрэгтэй. Үйлийн үр гэж нэг сайхан зүйл эргээд ирэх юм даа. Мань мэтийгээ бодсонсон бол одоо нэг тийм жагсаал цуглаан хийгээд зовчихгүй л байсан биз ээ…
БИДНИЙ ДАРХЛАА ТА НАР ШҮҮ ДЭЭ
Би, чи, бид. Үнэнхүү дархлааг бий болгогч нь ТА юм. Та эхнэртэй/нөхөртэй, та найзтай, та утастай. Дэлхийн иргэн. Монголынх биш шүү дэлхийн иргэн. Монголдоо битгий гацаарай, гацвал “жагсдаг болно шүү” …/инээв/. Тэгээд та хүүхэдтэй. Хүүхэд тань хамгийн эхэнд таны дархлааг өвлөн авагч болдог. Одоо соёл руу гулгаад орцгооё. Барилгуудаа хамгаалхасаа өмнө, эхлээд өөрийгөө бас хүүхдээ хамгаал. Та нар бол СОЁЛ. Та хүүхдээ бага гэж басалгүй /Гретаг бассан шигээ бүү тэгчхээрэй ядаж л таны үр чинь шүү дээ/ үгийг нь сонсох зүйтэй. Тэр барилга фундамент муутай гээд нурах гэж байхад, та хүүхэддээ ядаж зөв фундамент тавиарай. Нэг өдөр Уран барилгаа нураасан шиг, хүүхдийг чинь нураачиж чадхаар улс болсон байх вий.
Та соёлын дархлаатай юу?
Би гадаад дотоод соёлын харицааг ярих нь дэндүү ГЛОБАЛЧЛАГДСАН, ГАДААДЖСАН, МОНГОЛОО АЛДСАН санагдах мэт боловч, жишээ судалгаагүй хөгжих гэж буй үзээд байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд “Яаараад яахав дээ”… Америкт жишээ нь бага ангиас нь авхуулж америк хэдэн мужаас бүрдсэн,муж бүр ямар соёлтой юугаар алдартайг ярихын сацуу ерөнхийлэгчдийн тухай намтар хичээл орж эхэлхийн сацуу тэдний дүрд хувирч баяр тэмдэглэдэг байна. Харин манай ЕБС-д 21 аймгаа яг таг үзээд/do you know khujirtiin shavar?/, цаашаа юу болдогийг үнэхээр “ГАНДАН-ийн тос даасан үнэр” мэдэх биз. Би атеист/бурхан эс шүтэгч/ биш ч гэлээ, монголчууд бид соёлыг хааяаа бурхан шашинаа гэж хардаг. Би шашиныг буруутгахгүй ээ, бүх хүн юу шүтхээ, юунд мөргөхөө өөрсдөө шийдэж болох ч “ажил амьдралаа салга” гэдэг шиг “соёлоо шашинаасаа ч салга”. Бидний соёлын дархлаа маш олон газраа хугарч, өмхийрч, нугараад одоо гарцгүй болж буй.
Соёлын дархлааг бүрдүүлэгчид
- Соёлын дархлаа итгэлцлээс эхэлдэг. Үнэхээр залуусыг ирээдүй хойч гэж харж буй юм бол, тэдэнтэй ярилц л даа. Ухаанд нь ухна ишиг үхсэн бол ухна ишгийг нь гаргаад хаячих л даа, тэнд нь улам өмхийрүүлж ухна ишигний хүүрнээс ч аймшигтай амьтан үүрэлхээс өмнө муу залуус биднийгээ авраач…. Ухамсраараа зарим нэг нь аваад хаячихдаг зарим нь …“Миний олон жилийн туршлагаас харахад оюутан залуус та нар үнэхээр явахгүй тугалнууд/хараалын үг/” гэж яриж буй Профессорт надад хэлэх үг олдоогүй л дээ. Олон жил хараад л суугаад байсан, хэзээ ч ярилцаж байгаагүй юм шиг мэдрэмж төрүүлхээр үг. Ярилцаагүй байх…Оюутнуудад битгий итгэ, тэд худалч… Хүн яагаад худлаа яридаг юм? Айдсаас л болж. Та нар айдсыг хуруулж чаддаг хэлэмгий доломгой хүмүүс… Энэ мэргэжил чамд хэрэгтэй юм уу даа, гарахгүй юу даа ер нь…/хөөрхий минь хурцалж буй царай нь / ингэж хэлээд сэтгэлийн хатгүй над шиг амьтад нь шууд гармаар санагддаг юм байна лээ. Надад итгэхгүй хүнд би ч ер нь яаж итгэж төгсөх юм байгаа юм…Итгэлцэлгүй харилцааны үр дүнд итгэлгүй боловсон хүчин гараад бүдрээд улаанчулуутын хогийн цэг рүү гулгачихсан…
- *Соёлын дархлаа нь их амархан. Үнэн зөв, хачир начиргүй БОЛОВСРОЛ. Залуучуудад итгэнэ гэдэг өөрөө өөртөө итгэж буй юм шиг, их сайхан хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт нь ганцхан сургуульд хүүхдээ аваачаад хаячих зүйл биш. Боловсролыг ганцхан сургуульд олгодог гэсэн гэгээн бодлоосоо одоо салцгаая. Танай хүүхдийн багш хүүхдийг чинь энэ мөчид гоочилж, доромжилж байх ч боломжтой. За яадаг юм! Үг дааж сураг. Уул шугамандаа хүүхдээ үг даалгаж сургах хүн нь ТА ӨӨРӨӨ. Та бол хүүхдийнхээ эхний боловсрол. ТА БОЛ ҮЙЛДВЭР. Гуталны үйлдвэр гэж төсөөлөх юм бол, нэг оёдлыг худлаа тавичих юм бол шалгагч яаж хандахыг та ч мэдэж байгаа. Таны хүүхэд ганцхан сайн сургуульд орлоо гээд, улс чинь 10–20 жилээр түрүүлчихгүй. Нэгэн бүхэлийг олон жижиг нэгж бүрдүүлдэг. Монгол хүн өөрөө их аминчхан амьтан.
Соёл байна уу? шалгаад гараарай!
Миний муу өчүүхэн тархинаа ганц эвэрт орж ирэв. Дархлаагүй юм байж дархлаа ярьж жагсхаасаа өмнө хүүхдээ үнсээд гараарай! Үнэхээр жагсах гээд байгаа юм бол, ирээдүйгээ нэг үнсчихээд гараарай. Өнөөдөр… мөнгө сайн олдог мэргэжил сонго гэж шахахын оронд “ЧИ юу хүсэж байна” гэж асуугаарай. Хүсэлийг нь хүндэтгэх өөрөө соёл юм. Яг Есүхэй баатар Татарын Тэмүүжин жанжныг хүндэтгээд цус гаргалгүй хороосон шиг. Үйлдэл хийх болгондоо ирээдүй хойчоо ахиад үнсээрэй. Нэг л мэдэхэд 20 хүрээд явчихдаг юм байна лээ… Их сургуульд сэхээтэн болгох гэж явуулж л байгаа юм бол, их сургуулийн ч гэсэн хараарай. Тэнд үнэхээр их сургуулийн СОЁЛ байна уу? Танд үнэхээр эцэг эх байж чадах СОЁЛ байна уу? Таны хүүхэд таны СОЁЛЫГ өвлөж авсан уу?
Сонголтгүй сонголтыг хэн нэгэнд үлдээх нь АМИА ХОРЛО гэж шахаж буй далдуур шивнээ юм.
Манай хамаатны ах үндсэрхэг. Нэг удаа согтуу байхдаа надад “Чам шиг ирээдүйг бид хүсээгүй” гэсэн. Согтуу хүний үг хирнээ их л хүнд туссан даа надаа…Уул шугамандаа хүн өөрөө л ирээдүйгээ бүтээмээр юм гэж хар ухаандаа өөрийгөө өмөөрч байлаа би. Хөөрхий минь харамсдаг бололтой. Миний үеийнхэн өршөөж хайрлахдаа сайн хүмүүс болж өсөж байна. Гэхдээ өвчинтэй өсөж байгаа. Дархлаагүй болцгоосон гэсэн үг. Эцэг эх нь салж сарнисан эсвэл салах гэж буй, дутуугийн зовлонтой өсөж эхэлсэн хүүхдүүд юу сонирхдогийг та нар мэдэх юм уу? Мэдэхгүй байвал мэдчихээд ирээрэй. Мэдэхэд илүүдэхгүй, би та нарт бэлэн будаа хаяж өгөхгүй ээ…
Соёлын дархлааг жишээ баримттай, хувийн үзэл бодолтойгоор, шинэ саналтайгаар бичлээ. Та дархлаатай хүн бол ДАРХЛААТАЙ хүн шиг уншаад явж хүүхэдтэйгээ ярих биз. Өө тэгээд тэр дархлаа нь байхгүй бол…Чимээгүй л зөр. Дуу битгий гаргаарай. Залуучууд унтаж байна.
Хүндэтгэсэн
Марал